Хөгжлийн Банкны зээлийн нөхцөл хэр хэмжээнд хүндрээд байгааг өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулснаас хойш 201 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаа бол найман аж ахуйн нэгж энэ хугацаанд нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байна. Тус найман компанид УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын отгон дүүгийн компани болох "Түгээмэл түмэн хишиг" багтаж байна. Тус компани одоогоос таван жилийн өмнө 18,5 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг эргэн төлөөгүй тул зээлийн хүү, алданги, торгууль нийлээд 24 тэрбум 692 сая болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна