НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Ш.Үнэнбатын хувь эзэмшдэг “Бармон” компани Хөгжлийн банкнаас 13,8 тэрбум төгрөгийн зээлийг 2019 онд авсан. Тус компани орон сууц борлуулсан орлогоо зориулалтын бусаар ашиглаж дараагийн төслөө санхүүжүүлэн өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй байгаа юм. Мөн банкнаас авсан зээлийн зориулалт, холбогдох материалаа ирүүлдэггүй гэх олон зөрчилтэй.
Өнөөдрийн байдлаар Бармон ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдэл 17,5 тэрбум төгрөгт хүрээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна