Жижиг дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа маргааш нээгдэнэ

Ц.Цэрэнбадам
2022/05/18

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдааг 24 дэх жилдээ 2022 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 5 дугаар сарын 19-ний 14:00 цагт болох бөгөөд үзэсгэлэнд 90 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрсдийн хийж бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж оролцоход бэлэн боллоо.
Үзэсгэлэнд хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээр оролцож буй бөгөөд шилдэг ЖДҮ нарыг үзэсгэлэнг зохион байгуулах хорооноос шалгаруулж, 5 дугаар сарын 22-нд тодруулах юм. 
Үзэгслэн зохион байгуулагчдыг зүгээс иргэдийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалт хийхийг урьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19