Япон улсын “Ниппон салвейж” компани хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд манай улсад ажиллана

Ц.Цэрэнбадам
2022/05/19

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улсын “Ниппон салвейж” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд албаны дарга Ш.Ямада, болон албаны бусад төлөөлөлтэй биечлэн уулзалт хийж, Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах асуудлаар санал солилцлоо. 

“Ниппон салвэйж” компани нь далай, тэнгисийн усанд живсэн хөлөг онгоц тэдгээрийг аюулгүй татан гаргах, байгаль орчныг авран хамгаалах чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг 130 жилийн түүхтэй Японы томоохон компанийн нэг юм.  

Уулзалтын эхэнд “Ниппон салвэйж” компанийн төлөөлөл үйл ажиллагааны талаарх товч танилцуулга хүргэлээ. Тус компани нь хүн болон техникийн хосолсон схемээр 3 мянга хүртэлх гүнд аврах ажиллагааг явуулах туршлагатай төдийгүй аврах ажиллагааг гүйцэтгэх үед гарч болзошгүй аливаа эрсдэл, усны даралтаас үүдэлтэй эмгэг зэргийг судалж, үйл ажиллагаандаа хүний аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаардаг байна.

Түүнчлэн аврах ажиллагааг явуулах анхан шатны судалгааны ажлаас эхлүүлэн бүрэн гүйцэтгэж дуусах хүртэлх бүх процессийг нарийн тооцоолж, ажиллагааг алсын зайнаас удирдан явуулах боломжтойг тус компанийн төлөөлөл танилцуулгадаа онцолж байв. Түүнээс гадна далайн давлагааг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус уулзалтаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” ажлын хүрээнд нууранд живсэн машин, техникийг татан гаргах асуудлаар тус компанийн төлөөллийг Монгол Улсад очиж,  газар байдалтай нь танилцахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны ажлуудтай биечлэн танилцахыг урьсан юм. Тус уулзалтыг ирэх 7 хоногт Улаанбаатар хотод хийхээр товлолоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19