УИХ-ын дарга Г.Занданшатар "Өдөр бүр зургаан хуудас уншъя" уриалга дэвшүүллээ

O.Аззаяа
19 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг Үндэсний номын баярын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2022.05.20/Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. 31 дэх удаагийн хаврын номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Соёлын яам, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Ардын уран зохиолчид, нийтлэлч, номын худалдаа эрхлэгчид, номын хорхойтнууд хүрэлцэн ирсэн байв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын номын баярыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тэмдэглэж байхаар шийдвэрлэж, жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэж байхаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах тал дээр Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч байна. Төрийн шийдвэрийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлье. Өнөөдрийн арга хэмжээнд гадаадын Элчин сайдууд болон гадны зохиолчдын төлөөлөл оролцож байна. “Үндэсний бичиг соёлын өдөр”, номын баяр нь олон улсын арга хэмжээ болсныг харуулж байна. Түүнчлэн миний бие 2019 оны номын баяр дээр "Өдөр бүр таван хуудас уншъя" уриалгыг дэвшүүлсэн. Тэгвэл өнөөдөр энэ уриалгаа ахиулан "Өдөр бүр зургаан хуудас уншъя” хэмээн уриалж байна" гэлээ.

Өмнөх жилүүдэд "Онцлох ном, "Шилдэг уншигч", "Номын ертөнцийн гавьяатан"-ыг шалгаруулж, Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит "Мэргэн ном" цомоор шагнадаг байсан юм. Тэгвэл уг арга хэмжээг улам өргөжүүлэх зорилгоор ирэх намрын номын баяраас эхлэн “Номын сайн нөхөр” “Шилдэг уншигч”, “Шилдэг зохиолч”, “Шилдэг номын сан”, “Шилдэг хэвлэлийн газар” шалгаруулах уралдаан зохион байгуулах болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлаж, уралдааны болзол журмын анхны төслийг Соёлын дэд сайд М.Батбаярт гардуулан өглөө. 

Нээлтийн ажиллагааны үеэр Улсын Их  Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Д.Цоодол, Б.Догмид, Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, МУСГЗ Д.Цэнджав нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжихээс гадна үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал, шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа юм. Ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбоотой хувь хүн, албан байгууллагууд оролцох боломжтой байдаг.

Хаврын номын баярт 300 гаруй зохиолч, 200 хэвлэн нийтлэгч, 280 гаруй асарт өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ дэлгэн оролцож байна. Номын баяр тавдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19