Дэлхийн 190 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, байгаль орчны сайд нар Монголд чуулна

O.Аззаяа
2022/05/23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.

Тодруулбал, тавдугаар сарын дундуур Бүгд Найрамдах Коте Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын үеэр дээрх шийдвэрийг конвенцид нэгдсэн орнууд батламжилжээ.

Тус хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нарын төлөөлөгчид оролцож, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авч хэрэгжүүлэхээр авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцуулан мэдээлэл хийсэн байна.  

Конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд олон улсын тавцанд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 2026 онд зохион байгуулагдах 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах эрхийг дэмжин баталжээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган, ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад тус тус оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд Монгол Улсын дэвшүүлсэн зорилтууд, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар онцлон танилцуулсан. Хөдөлгөөний хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд Монгол Улсад 1.3 тэрбум мод тарих амлалттай байгаа.

Тэгвэл цөлжилттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтын гол индэр болох томоохон хурлыг Монголд зохион байгуулснаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдэж байна. Энэ нь манай улсад нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулах, давтамжийг нь бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд түлхэц үзүүлэх юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид дэлхийн 196 улс нэгдсэн байдаг бөгөөд энэ удаагийн бага хуралд л гэхэд 189 гишүүн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.Монгол Улс өмнө нь 2016 онд Ази, Европын дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-ыг эх орондоо зохион байгуулж, 50 гаруй улсын 5,000 гаруй зочдыг хүлээн авч байсан. Тухайлбал, Европын 30, Азийн 21 орон, олон улсын хоёр байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид, тэр дундаа 10 орны Төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын сайд, 16 орны Гадаад хэргийн сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байв.

Тэгвэл 2026 онд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид Монголд цуглаж, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар дуу хоолойгоо нэгтгэн хуралдах нь.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19