Ц.Мөнхнасан: 'Монполимет' групп 30 жилийн хугацаанд 300 мянган мод тарьж, ойн төгөл бий болголоо

O.Аззаяа
2022/05/23

“Монполимет” групп Монгол Улсын топ 100 ААН-ээр шалгарлаа. Энэ үеэр группийн захирал Ц.Мөнхнасан сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр: 

“Монгол Улсын топ 100 ААН-ийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Монполимет группийн хамгийн чухал үзүүлэлт бол шилдэг нөхөн сэргээгч гэдэг үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтээр сүүлийн 20 жил дараалан тэргүүний сэргээгч хамт олноор шалгарч ирсэн.

Бидний түүхийн 30 жилийн хугацааг тоон статистикаас дурдвал, улсын болон орон нутгийн төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар хураамж, үндэсний ханган нийлүүлэгч байгууллагуудад 183 тэрбум төгрөг, төрийн өмчит үйлчилгээний байгууллагуудад 100 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого тус тус төвлөрүүлсэн байна. Мөн энэ хугацаанд 800 орчим га талбайд байгалийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн 300 гаруй мянган мод тарьж ургуулан ойн төглийг бий болгож, мөн Монгол Улсын анхны хүний гараар бүтсэн цэнгэг устай Тосон нуурыг бүтээн байгуулсан нь цаашид аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх үндэс суурийг тавьсан.

Харин энэ удаад бид группийн хэмжээнд топоор шалгарлаа. Бид уул уурхайн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхэлж байна. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх улмаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор “Монцемент” цогцолбор үйлдвэр байгуулснаар орон нутагт болон төсөвт төлөх татварын хэмжээ эрс нэмэгдсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсдаа анхны хаягдал халуун хийнээс 5мВатт эрчим хүч үйлдвэрлэх WHR технологийг нэвтрүүлсэн нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас Тогтвортой хөгжлийн шагналыг 2018 онд эх орноосоо анх удаа хүртсэн юм. Мөн 250 ханган нийлүүлэгч ААН-ийг дэмжин ажиллаж, шууд болон шууд бус 2000-аад ажлын байрыг бий болгон ажиллаж байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19