Лифтэнд оцогнодог Б.Баасанцогт нарын хэрэг “Хан-Уул” дүүргийн шүүх дээр гацсан шалтгаан юу вэ?

O.Аззаяа
2022/05/24

Өмгөөлөгч Б.Баасанцогт тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэг замхрах шатандаа орсны гол шалтгаан “шүүх байгууллага” нь өөрөө болоод байна. Б.Баасанцогт тэргүүтэй нэр бүхий шүүгчид  биеэ үнэлэх ажлыг зохион байгуулсан гэх хэргийг Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхээр удаа дараа хуралдсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй хойшилсоор байна. Тэгвэл тухайн үед Б.Баасанцогт нартай хамт байсан, зарим хэрэгт холбогдогч нар нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар юм.

Тиймээс хамт ажилладаг мэргэжил нэгтнээ шоронгийн хаалга татуулахгүйн тулд Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүгчид хаацайлж байх тал бий. Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байсан юм. Тэгвэл тэдэнтэй хамт өдгөө хэрэг нь шалгагдаж байгаа Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч байсан нь хэргийг удаашруулах шалтгаан болохыг үгүйсгэхгүй юм.

Шүүх хуулийн хүрээнд шийдвэр гаргах эсэх нь эргэлзээтэй болж байна. Өөрөөр хэлвэл, хууль сахиулах ёстой шүүгчид нь өөрсдөө хуулиа уландаа гишгиж, хуулиас гадуур өөрсдийн үйлдлээ хаацайлан шүүхэд нөлөөлж байж болзошгүй байна.

Эргэн сануулахад Б.Баасанцогттой хамт явсан шүүгч нарт огцруулах, цалинг бууруулах болон сануулах шийтгэл сахилгын шийтгэл оногдуусан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19