“Сахал” Д.Эрдэнэбилэгтэй нууцаар уулзахыг завдсан хорих ангийн дарга Ч.Мөнх-эрдэнийг ажлаас нь чөлөөлөх үү?

O.Аззаяа
2022/05/31

Хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэж байгаа сахал Д.Эрдэнэбилэгтэй нууц уулзалт зохион байгуулахыг завдсан НШШГГ-ын дарга Х.Оюунболдыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл түүнтэй үгсэн хуйвалдаж хорих ангийн эмнэлэгт байгаа Д.Эрдэнэбилэгтэй нууц уулзалт хийхээр доод албан тушаалтнууддаа дарамт шахалт үзүүлсэн гэх цагдан хорих 461-р ангийн дарга Ч.Мөнх-эрдэнийг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна.

Д.Эрдэнэбилэгт илт давуу байдал олгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хоригдож байгаа хүнийг эргэхийг завдсан үндэслэлээр хорих ангийн дарга Ч.Мөнх-эрдэнийг ажлаас нь чөлөөлөх санал Д.Загджав даргад хүргэгдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав сахал Д.Эрдэнэбилэгт илт давуу байдал олгосон, нууцаар эргэхийг завдсан, бусдад дарамт шахалт үзүүлсэн гэх Ч.Мөнх-эрдэнийг ажлаас нь чөлөөлөх эсэхийг шийдэх юм. Тун удахгүй түүний асуудлыг дотоод хурлаараа хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19