“Хүний амьд явах эрх” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг боллоо

Л.Бямбажав
2022/06/17

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас 3 дугаар Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд  цахимаар зохион байгууллаа.   

 Бага хуралд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагын 40 орчим төлөөлөгчдөөс гадна Европын хүний эрхийн шүүх болон Японы зарим их сургуулийн  эрдэмтэн, судлаачид оролцож “Хүний амьд явах эрх” сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүллээ.  

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд  “Амьд явах эрх ба төрийн эрх мэдэл” сэдвээр илтгэл тавив.

 Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газар нь БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэргэд 2016 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж  байна. Тус нийгэмлэгийн үндсэн  чиг үүрэг нь хүний эрхийг хамгаалах, ардчиллын баталгаа, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын хараат бус байдлыг хангах, нийгэмлэгийн гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох явдал юм.

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 3 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 5 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 8 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 10 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 10 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 11 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 11 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 23 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр