А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 43-47 дахь км буюу "Цагаан хөтөл", "Цанын бааз" орчимд Тусгай зориулалтын авто машинаар зам засварын ажил хийгдэж байна.
Тиймээс үндсэн замыг зургадугаар сарын 16-19-ныг дуустал хааж түр зам гаргасан байгаа тул жолооч та бүхэн маршрутын дагуу хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна