Нийслэлийн засаг даргын шуурхай хуралдаан болж байна. Энэ үеэр Наадмын билетийг 100% цахимаар худалдах асуудлыг хэлэлцэж байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулан ажиллахаар болсон байна. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдээд, худалдаанд гарах юм. Билетийг enaadam.mn гэх домайн ашиглан захиалахаас гадна хүргэлтээр авах боломжтой байдлаар зохин байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна