Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд нийт 499 хүүхэд амиа алджээ

O.Аззаяа
2022/07/03

"Үер уснаас үрсээ хамгаалъя" аяны хүрээнд усны ослоос урьдчилан сэргийлэх хээрийн дадлага сургууль зохион байгууллаа. Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд багачуудыг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлд оруулахгүй хамгаалахын төлөө иргэн бүр сонор сэрэмжтэй, хариуцлагатай байхыг уриалсан "Үер уснаас үрсээ хамгаалъя" аяныг Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу зарлаад буй. Энэ хүрээнд ОБЕГ тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд хамтран үер усны аюулаас сэргийлэх, авран хамгаалах нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Тэрэлж дэх Мойлтын аманд зохион байгууллаа.


Шадар сайд С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголчууд бид гал, усанд ам гарч болдоггүй гэдэг. Үнэхээр ч усны осол гэдэг хэдхэн мөч, хэдхэн хормоор хэмжигддэг аюул. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд 499 хүүхэд амиа алдсанаас 241 нь усанд осолдсон гэсэн харамсалтай тоо баримт байна. Усны ослын шалтгаан нь хиймэл нуур, тогтоол усанд орох, хүүхдийг хараа хяналтгүй орхих, аялал, амралт зугаалгаар явах үедээ эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналт суларснаас гол, нуурын усанд орж амь эрсдэх тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг. Хором, мөчөөр хэмжигдэх гол усны ослын үед онцгой байдлын аврагчид тэр болгоныг амжиж очиж аврах боломж хомс. Иймд энхрий хайртай үрсээ үер усны аюулаас хамгаалах наад захын дадал хэвшил, арга замуудыг хэн хүнгүй мэддэг байх нь нэн чухал байна. ЯЛАНГУЯА ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ БАГААС НЬ УСАНД СЭЛЖ СУРГАХ ТАЛ ДЭЭР ЭЦЭГ, ЭХЧҮҮД БОЛОН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД ОНЦГОЙ АНХААРЧ, АМЬДРАЛЫНХ НЬ БАЙНГЫН ХЭВШИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. Ийм ч учраас энэхүү аяныг зохион байгуулж, өнөөдрийн дадлага сургуулийг Та бүгдэд бодитоор хийж үзүүлж байгаа юм" хэмээн онцоллоо.

Цаашид усны ослын тохиолдлыг бууруулахад хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, аюул осолгүй амьдрах, аялах, амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, хөндлөнгийн хараа хяналтыг сайжруулах зорилгоор олон нийтийг хамруулсан нөлөөллийн зорилтот арга хэмжээнүүд зохион байгуулах нь үр дүнтэйг холбогдох байгууллагууд хэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 25 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20