Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил цахимаар худалдаалсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санал болгосон технологийн компанитай хамтарч ажиллаж наадмын билетийг enaadam.mn цахим хуудсаар энэ сарын 1-нээс худалдаалж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар наадмын тасалбар борлуулагдаж дууссан байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй хэсгийн тасалбар 52500, сүүдрэвчгүй хэсгийнх нь 42 мянган төгрөг байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна