С.Амарсайхан: Гангийн хэрэглээнийхээ 50-иас дээш хувийг хангадаг болно

O.Аззаяа
2022/07/04

Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах  зорилт тавьсан. Энэ хүрээнд эх орныхоо төмрийн хүдрээр эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах зорилгоор “Монгол ган цогцолбор-I” төслийг хэрэгжүүлэн, жилд 350 мянган тонн ган цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ төмрийн үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар болсон. Уг төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлт-Монгол ган” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Шадар Сайд, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК болон салбар мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо. 

Шадар сайд С.Амарсайхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн салбар бол улс орны эдийн засгийн хөгжлийн гол суурь хөдөлгөгч хүч нь бөгөөд уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хараат бус, аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын хувьд хөгжлийн тэргүүлэх чиглэл юм. Иймд Засгийн газраас тавьсан зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдсэний нэг илрэл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэгжиж буй "Монгол ган цогцолбор-I" төсөл юм. Тус цогцолборыг байгуулснаар  эх орны төмрийн хүдрээс ган цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 50-аас дээш хувийг хангах бөгөөд энэ бол барилгын салбарын үндсэн материалын үнийг тогтворжуулах, гадаад валютын урсгалыг Монголдоо хадгалж үлдэх зэрэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Мөн хүнд үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжих гарцыг нээж, эхний ээлжинд 1900 орчим ажлын байрыг бий болгосноор хэрэглэгч бус "үйлдвэрлэгч орон" болоход нэн чухал үүрэгтэй. Засгийн газраас цаашид аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хязгаарлагч эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдэх, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах,  хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана” гэсэн юм. 

Аж үйлдвэрийн салбарын хөгжилд түүхэн ач холбогдолтой төмрийн  боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийн хүрээнд:

  •  Аргалжийн үйлдвэр /644 мян.тн/
  • Хорголжийн үйлдвэр /400 мян.тн/
  • Коксын үйлдвэр /200 мян.тн/
  • Домен зуухны үйлдвэр /400 мян.тн/
  • Гангийн үйлдвэр зэрэг олон талт бүтээн байгуулалт өрнөх юм.

1
angry
0
care
6
haha
13
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 33 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20