Чингис хот-Дадал чиглэлийн 70 км авто замыг ашиглалтад орууллаа

O.Аззаяа
2022/07/04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон Засгийн газрын зарим гишүүд Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Чингис хот-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалтын эхний 70 км буюу Чингис-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто замыг өчигдөр /2022.07.03/ албан ёсоор нээлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн салбарын чиглэлээр томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох төслүүдийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн хатуу хучилттай авто зам барих зорилт тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөн, суурин газруудыг хилийн боомттой үе шаттайгаар холбохоор төлөвлөн, зарим төслүүдийг эхлүүлээд байнаТэдгээрийн нэг нь өнөөдөр бидний нээж байгаа Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам. Энэхүү зам нь Өндөрхаан-Батноров-Норовлин-Дорнодын Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай замын эхлэл хэсэг бөгөөд зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд ульхан хилийн боомттой холбогдож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Шуурхай ажиллаж, чанарын гүйцэтгэл өндөр хатуу хучилттай авто зам хүлээлгэн өгч байгаа “Наранбулаг-хан” ХХК-ийн удирдлагууд, нийт замчид, хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар холбохоор ажиллаж байна. Чингис хот-Дадал чиглэлийн 20 км хатуу хучилттай авто замыг “Наранбулаг-хан” ХХК гүйцэтгэж, 2019 онд хүлээлгэн өгсөн. Энэхүү замын үргэлжлэл 50 км хатуу хучилттай авто замыг ч тус компани барьж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад оруулж, Бэрх хот хатуу хучилттай авто замаар аймгийн төв, Улаанбаатар хоттой холбогдлоо. Хэнтий аймаг нь Их эзэн Чингис хааны өлгий нутаг тул гадаад, дотоодын аялал, жуулчлалын бүс болж хөгжих бүрэн боломжтой. Үүнд дэд бүтцийн хөгжил хамгийн чухал. Зүүн аймгууд руу чиглэсэн дэд бүтцийн хөгжил нь энэхүү зам болж байна. Хоёрдугаарт, Ульхан хилийн боомт хүртэл авто зам тавигдсаны дараа манай улсын иргэд Чита муж руу хатуу хучилттай авто замаар явах бүрэн боломжтой болно. Цаашдаа Хавиргын боомтын 124 км авто замын ажлыг энэ жил эхлүүлнэ. Цаашид бүс нутгийн хэмжээнд аялал, жуулчлалын өрсөлдөх чадвар дээшилж гадаад, дотоодын жуулчид саадгүй, ая тухтай зорчих, нутгийн иргэд, аж ахуйн нэгж орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэхийн хамт орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахад томоохон дэмжлэг болно. Мөн авто замаар даац хэтрүүлэн зорчихгүй байлгаж, тогтмол хяналт тавихыг орон нутгийн удирдлагуудад онцгойлон анхааруулсан. Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгод үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж тавьсан зорилтоо нэр төртэй биелүүлж буй авто замчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээн хэллээ.

Тус авто замыг цаашдаа Бэрх хот-Батноров, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдоно. Мөн Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-ыг БНХАУ-тай автозамаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёр дахь эдийн засгийн коридор байгуулагдах юм.


1
angry
1
care
3
haha
10
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 33 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20