7-р сарын нэгний өдрөөс наадмын билетийг зарж эхэлсэн. Улмаар тасалбар хурдан хугацаанд дууссантай холбоотой дамлан зарах үнэ 400-500 мянган төгрөгт хүрээд байна. Тэгвэл үүнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн гэж нийслэлийн холбогдох албан тушаалтан мэдээллээ. 12 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэх иргэд олон байгаа тул хүртээмжтэй байдлыг хангах үүднээс цахимаар борлуулсан гэлээ. Цахимаар борлуулах газрын сонгохдоо хүчин чадал, ачаалал даах чадамжийг харсан гэдгийг онцоллоо. Цахим билет авахаар 2 сая иргэн давхардсан тоогоор хандсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна