Улсын наадамд ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт “Улсын арслан” цол олголоо.
“Улсын аварга цол олгох тухай” болон “Улсын арслан цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр нарт цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна