Баяр наадмын өдрүүдэд хилийн боомтууд ажиллаж, экспорт хэвийн үргэлжилж байна

O.Аззаяа
2022/07/14

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажиллалаа. Нүүрс экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдээр нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдлаа.

Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байна. Мөн Тавантолгойгоос Цагаан хадны НАБТ-д ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600-н тээврийн хэрэгслээр дундын тээврийг хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 7 дугаар сарын 11-ны өдөр Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 137 машин, Гашуунсухайт боомтоор 571 машин, Ханги боомтоор 231 машин нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрсэн.

7 дугаар сарын 12-ны өдөр Шивээхүрэн боомтоор 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ.

Харин 7 дугаар сарын 13-ны өдөр Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тн , Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тн нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортлоод байна.

Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж нүүрс тээвэр нэмэгдэж байна.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20