УИХ-аас шинэчлэн баталсан баяр наадмын тухай хуулиар наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Энэ хүрээнд МҮБХ-ны тэргүүн дөрөв давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Солонгост байдаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Хариу нь тодорхой хугацааны дараа ирнэ гэж мэдээллээ. Лабораторийн ачааллаас болоод ирэх хугацаа нь хэлбэлздэг. Азийн орнуудад ковидын тархалт буураагүй байгаа тул лаборатори нь бага зэрэг ачаалалтай байгаа гэсэн юм.
Сэтгэгдэл (9)