Хөгжлийн банкнаас гарсан 1,3 их наяд төгрөгийн чанаргүй зээлээс 700 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байгаа таатай мэдээ байна. Сүүлд зээлээ төлсөн компаниудаас товч дурдвал: 60 ширхэг сүүний үйлдвэр байгуулна гэж Хөгжлийн банкнаас зээл аваад замхруулсан Монгол драй милк ХХК-ийн Х.Бат-эрдэнэ өрөө төлжээ. Мөн Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ компани, Петролеум продакшн ХХК гэх мэт хэд хэдэн газрууд өрөө төлж байгааг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна