Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банкны зээл зорилгоосоо хазайж улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд, өндөр албан тушаалтнуудад очсон. Тэгвэл улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий компаниуд зээлээ төлөхгүй байгааг тус банкны захирал мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар АТГ-т 51 зээлдэгчийн хэргийн материал хянагдаж байгаагаас 6 томоохон чиглэлд шалгалтын ажлыг хийж байна. Үүнтэй холбоотой 60-70 хүнийг яллагдагчаар татсанаас гадна УИХ-ын дөрвөн гишүүнийг хэрэгт татан шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна