Жил дараалан цэрэг нас барсан 327-р ангийн захирагч Н.Цэцэнхүү цэргүүдийг ажилд зарж цалинг нь хувьдаа завшдаг гэв

O.Аззаяа
2022/08/08

Дорнод аймагт байрлалтай Зэвсэгт хүчний 327-р ангид жил дараалан цэрэг нас барж байна. Өнгөрсөн 2021 онд ногооны талбайд ажиллаж байсан цэрэг биеийн байдал нь гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдаж байсан. Харин 2022 оны 8-р сарын 5-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт 21 настай цэрэг голын усанд живж амиа алдаад байна. Жил дараалан нас барсан хоёр алба хаагчаас гадна 2019-онд хадлан бэлтгэж байсан цэрэг машинд дайруулж амиа алдсан удаатай.

Тэгвэл тус ангийн захирагч, хурандаа Н. Цэцэнхүү хугацаат цэргийн алба хаагч нарыг хувийн компанид өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллуулж цалинг нь хувьдаа завшдаг хэмжээн эх сурвалж бидэнд мэдээллээ.

Жишээлбэл: СИБО ХХК гэх газар тариалангийн компани, Евро хашаа ХХК гэх блокны үйлдвэр, тоосгоны үйлдвэр зэрэг томоохон компаниудад ажиллуулж цэргийн цалинг хувьдаа завшдаг гэсэн юм. Үүгээр зогсохгүй уяач, мянгат малчид зэрэг мөнгөтэй нөлөө бүхий хүмүүсийн ажлыг цэргүүдээр хийлгэдэг гэх мэдээлэл байна. Дээр нь нэмээд ноос ноолуурын үед болон хадлан дээр ажиллуулж мөн л цалинг нь завшдаг гэлээ.

Үүнийг нотлох мэт манай сайтад ирсэн мэдээллээр 2021 онд тус ангийн ахлагчийг 1 сарын хугацаанд өдрийн 40 мянган төгрөгөөр хэмээн ажиллуулаад 1,2 сая төгрөгийн цалин олгох байснаас ердөө 400 мянган төгрөг олгожээ. Мөн бусад алба хаагч нартаа 5 хоногийн чөлөө олгож хадлан дээр ажиллуулсан гэсэн юм.

Харин түүний шууд удирдлагад хамааралтай доод албан тушаалтан болох Штабын дарга н.Амарсанаа ажлын байран дээрээ байх дийлэнх цагаа согтуу өнгөрүүлдэг гэнэ. Цэргүүдийг барлаг мэт ажиллуулж цалинг нь авдаг асуудалд ч энэ хүн холбоотойг эх сурвалж онцлоод байна. Мөн дэд хурандаа н.Ангар гэх хүн хүнсний дэлгүүр хувьдаа ажиллуулдаг. Улмаар цэргүүд болон ээлжийн бүрэлдэхүүнээрээ гурил бэлдүүлж, хэрчүүлж дэлгүүртээ аваачин зардаг, штабын даргатайгаа нийлээд ажил дээрээ архи уудаг гээд ангиа гэх сэтгэлгүй армийн дарга нар дураараа дургиж байгаа асуудлуудыг эх сурвалжууд бидэнд хэлж байна.

Цэргийн ангиуд хугацаат цэргүүдийг боол мэт зарж, захирагч нар нь цалинг нь авч халаасаа зузаалдаг энэ байдлыг ЗХЖШ анхаарах хэрэгтэй. Армид алба хаахаар очсон ид залуу насны эрчүүд барлаг хийж, согтуу дарга нарынхаа гарын үзүүрт зарагдаад зогсохгүй гарын чилээг нь гаргаж явсаар эцэс сүүлд нь эрүүл мэнд, эрдэнэт амиараа хохирсоор байна. 


109
angry
5
care
3
haha
4
liked
12
love
25
sad
23
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 8 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 14 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19