БШУЯ: Аравдугаар сарын 1 гэхэд нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүй

Л.Бямбажав
2022/08/17

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн "E-Mongolia" цахим системээр зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73,818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгджээ. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд "Е-Mongolia" цахим систем ачаалалгүй, хэвийн ажиллаж байна.

Цэцэрлэгийн хүртээмжийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад тэрбээр "Энэ жил 80 орчим сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Цэцэрлэггүй дүүрэг, хороод байхгүй болж байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн нэг ч хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхгүй. Чингэлтэй дүүрэг, Багануур, Багахангай дүүргүүдийн хүүхдүүүд мөн адил 100 хувь цэцэрлэгт хамрагдана. Харин Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Есдүгээр сарын 1-нд амжихгүй гэхэд аравдугаар сар 1-нээс өмнө гэхэд нэг ч хүүхдийг цэцэрлэгийн гадна буюу цоожтой хаалганы цаана үлдээхгүй" гэв. 




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим нутгаар аадар бороо орно 6 минутын өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 15 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 20 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 20 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 21 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 23 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18