Хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй

Ш.АДЪЯАМАА
2022/08/17

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө.

НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм.

УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:

-Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй.

ХҮНСНИЙ НОГООНЫ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар:

-“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд хамтран 23 хоногийн сургалтыг зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгсөн. Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь https://plant.mofa.gov.mn/ цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай байгаа. Дээрх зохицуулалтыг хийснээр өргөтгөсөн худалдаанд борлуулж буй хүнсний ногоо нь дундын зуучлалгүй буюу олны хэлдгээр ченжийн гар дамжихгүйгээр шууд тариаланчаас иргэдийн гарт хүрэх боломжтой юм. Мөн өнгөрсөн хавар Засгийн газрын тогтоолоор тариалан эрхлэлтийг дэмжиж тариаланчдад 80 хувийн хөнгөлөлттэй үнээр хүнсний ногооны үр олгосон. Харин долоодугаар сарын 27-ны Засгийн газрын тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулахад шаардлагатай дизель түлшний үнийг  тогтвортой байлгаж, шаардлагатай шатахууны үнийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд есөн дүүргийн 71 аж ахуй нэгж, 261 иргэний материалыг холбогдох яамны харьяа хэлтэс, нэгж рүү илгээсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар УБЗАА-наас тогтоосон дээрх 17 байршлын 15 байршилд 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж байна. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлж байлаа. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс  үзүүлэх юм. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг хүслээ.

22 БАЙРШИЛД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Мөн үеэр хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа юм. Иргэд, худалдаа эрхлэгчид асар, майхнаа бэлдэн оролцвол нэмэлт төлбөр, хураамж авахгүй. Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн иргэд, худалдаа эрхлэгчид хүсэлтээ дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст гаргах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 10 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04