Монгол, Беларусийн засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Минск хотноо боллоо

O.Аззаяа
2026/06/02

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо боллоо.

Хуралдааныг Комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов нар тэргүүлэв.

Өнгөрсөн VII хуралдааныг 2024 онд мөн Минск хотноо зохион байгуулсан. Комиссын хуралдааны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт 20 ажил туссанаас 14 нь бүрэн хэрэгжиж, 6 нь үргэлжилж байна.

Хуралдааны үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүнс, эм үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол улсын Засгийн газар Беларусь Улсын Хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг өндрөөр үнэлж, хөдөө аж ахуйн машин механизмын парк шинэчлэх, трактор угсрах төв байгуулах, өндөр ашиг шимт мал үржүүлэх, сүүний чиглэлийн ферм хөгжүүлэх, мал эмнэлэг, биотехнологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг сайд Ц.Идэрбат илэрхийлэв. Энэ хүрээнд Бүгд найрамдах Беларус улсын Хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр Минскийн тракторын үйлдвэрээс трактор, ХАА-н техник тоног төхөөрөмж нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах асуудлыг бүрэн дэмжихээ Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов илэрхийллээ.

Мөн ноос, ноолуур, арьс ширний боловсруулалт, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Түүнчлэн хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, бүртгэл, зохицуулалтын чиглэлээр харилцаа холбоо тогтоох асуудлыг хэлэлцэв. Шинжлэх ухаан, боловсролын салбарт залуу эрдэмтдийн хамтарсан судалгаа, төсөл, академик солилцоог дэмжих, Беларусь Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, уул уурхайн техник, ойн аж салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж тодорхой үр дүн гаргаж ажиллахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд талууд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ нь хоёр улсын харилцааны үндэс суурийг бэхжүүлсэн худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарт Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийхээр төлөвлөж буй хариу төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 31 минутын өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 49 минутын өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 55 минутын өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 1 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 1 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 20 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 22 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16