“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

O.Аззаяа
2026/06/02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

1998 онд байгуулагдсан “Ханбогд кашимер” ХХК 700 орчим ажилтантай. Жилд 1,500 гаруй тн самнасан ноолуур боловсруулж, 300 мянга гаруй ширхэг сүлжмэл, мөн тооны нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч 300 тн түүхий ноолуур худалдан авсан байна. Үүний зэрэгцээ банкны өндөр хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө шинэчлэн, барилга байгууламж, үйлдвэрийн орчноо сайжруулж, агуулахаа өргөтгөжээ.

Тухайлбал өнгөрсөн онд 6,480 м² талбай бүхий үйлдвэрийн 8 давхар өргөтгөл, үйлчилгээний цогцолбороо ашиглалтад оруулсан байна.

Тус компани 2024 оноос нийт цахилгаан хэрэглээнийхээ 35 хувийг нарны цахилгаан үүсгүүрээр хангадаг болжээ.

Компанийн удирдлага “Цагаан алт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм.

Үүний дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал гэхэд л 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн самнасан ноолуурын экспорт өмнөхөөс зургаа дахин нэмэгдэж 4,000 тн-д хүрээд байна. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн гэсэн үг юм.

Энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 46 минутын өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 1 цагийн өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 1 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 1 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 21 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 23 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16