Ж.Иштоожил: Цагдаагийн хэсгийн төлөөлөгч миний нарийн гэдсийг тасалсан байхад зөрүүлээд намайг торгосон

Өнөрцэцэг
2020/11/26

Одоогоос жил орчмын өмнө сургуулийн спортын зааланд хүүхдүүдийн нүдэн дээр  нэгэн таагүй хэрэг гарсан. Тодруулбал 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд Завхан аймгийн Баянтэс сумын бага ангийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болсон юм. Уг тэмцээнд оролцож тоглосон,  сумын  цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч С.Бат-Очир,  мөн тус сумын Хил хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Иштоожил нарын баг таарч тоглохдоо, тэмцээнээс болж маргасан аж. Энэ үеэр Хэсгийн төлөөлөгч С.Бат-Очир нь Ж.Иштоожилыг гэдсэн тус газар нь гэмтээж, тэрбээр өнөөдрийн байдлаар нарийн гэдэсний цоорол гэдэг оноштойгоор гурван удаа мэс засалд орсон ч эдгээгүй байна. Энэ талаар хохирогч Ж.Иштоожилтай манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг ярилцлаа.

Сайн байна уу Та, таны бие дээрдэж байна уу, ойрын хугацаанд ямар эмчилгээ хийлгэж байна?  

- Хэрэг гарснаас хойш сумын эмнэлэгт үзүүлээд  онош нь олдохгүй аймгийнхаа Тосонцэнгэл  сумын эмнэлэгт  2019 оны арванхоёрдугаар сарын 4, 11 -ний өдөр  хоёр удаа хагалгаанд орсон.

Ямар оноштойгоор вэ?

Хэрэг гардаг өдөр Бат-очир миний хэвлийрүү  өвдөглөсөн, түүнээс хойш хэвлий хэсгээр хүчтэй өвдөж, тээвэрлэж болохгүй гэдэг шалтгаанаар сум дундын эмнэлэгт яаралтайгаар хагалгаанд орсон юм. Нарийн гэдэсний цоорол гэж эмч нар тайлбарласан.  Үүнээс хойш биеийн байдал дээрдэхгүй  байсан учраас арванхоёрдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод ирж, Улсын төв нэгдүгээр эмнэлэгт дахин хагалгаанд орсон. Өнгөрсөн наймдугаар сард  дахин цорой нөхөх хагалгаанд орох байсан ч санхүүгийн боломжгүй учир хагалгаа маань хойшилсон байдалтай байна.

- Тухай өдөр яг юу болсон юм бэ, тухайн цагдаатай та таарамжгүй харилцаатай байсан юм уу?

Тэмцээнээр  маргаж хэсгийн төлөөлөгч Бат-очир надруу дайрч, хоолой боож, хэвлийрүү  өшиглөсөн. Энэ үед миний нарийн гэдэс цоорсон гэж бодож байгаа. Бат-очиртой хувийн таарамжгүй харилцаа байхгүй ээ, бид нэг нутаг усны хүмүүс учир нэг нэгийгээ мэднэ.

Хуулийн байгууллагад хандсан уу, энэ хэргийг шалгах ажил ямар шатандаа явна, таниас хохирогчийн мэдүүлэг авсан биздээ?

Намайг Тосонцэнгэл суманд хагалгаанд орох үеэр  Цагдаагийн байгууллагаас хохирогчийн мэдүүлэг авсан. Тухайн үед Бат-очир болон түүний ээж,  аав эмнэлэг дээр намайг сахиад 10 гаруй хоног хамт байсан юм. Тэр үед тэдний зүгээс хүнээ босгоод авмаар байна гээд надтай хамт байсан юм.


Таниас уучлалт гуйсан уу? Эмчилгээний төлбөр төлөлцсөн үү?

- Тухайн үедээ уучлалт гуйж байсан. Би удаан хугацаагаар эмнэлгээр явж гурван удаа хагалгаанд орлоо, өөрийнхөө хэмжээнд  их ч мөнгө гаргалаа. Сүүлд н.Бат-очир нь Улаанбаатар хотод ирээд автомашинаа зараад танд эмчилгээний төлбөр гаргаж өгнө гэж хэлсэн. Маргааш нь  миний машин зарагдахгүй байна, ломбардад  барьцаалаад зээл авахаар боллоо гээд над дээр ирсэн юм. Миний хувьд хэдийгээр мөнгө  хэрэгтэй байгаа ч бусдаар зээл хийлгээд яахав ээ гэж бодоод, автомашинаа барьцаалаад хэрэггүй, урин дулаан болж байна, мал махаа борлуулаад эмчилгээний зардал өгөө гээд салсан юм. Тэгээд би үндсэндээ арванхоёр дугаар сараас хойш дөрөв, таван  сар эмнэлгээр явж байгаад нутагтаа очсон юм. Гэтэл н.Бат-Очир сураггүй, надаас зугтдаг болчихсон байсан.

- Таны өргөдлийг хуулийн байгууллага хэрхэн шийдэж байна?

- Завхан аймгийн цагдаагийн газраас  Баянтэс суманд ирж шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайн өдөр хэсгийн төлөөлөгч миний биед халдахад зааланд маш олон иргэн байсан, тэд харсан. Гэтэл Завхан аймгийн Сум дундын прокурор н.Алтансүх гэж хүн хэргийг  хоёр удаа хаасан байсан юм. Тэд хаасан үндэслэлдээ  Ж.Иштоожил нь өөрөө ширээрүү унаад гэдсээ гэмтээсэн гэж тусгасан.  Би саяханаас  Завхан аймгийн Ерөнхий прокурорт өргөдөл гаргатал энэ хэргийг сэргээж шалгаад  эхэлсэн байна лээ. Үүний дагуу ЦЕГ-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсээс хэсгийн төлөөлөгч н.Бат-Очирыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлээд байгаа. Миний гомдлыг хоёр удаа хаасан хүн гуравдахь удаагаа хаачив вий гэдэг болгоомжлол байна. Учир нь н.Бат-очирын ах дүү,  хамаатан садан хуулийн байгууллагад том албан тушаал хашдаг, тэд Тосонцэнгэл сумынхан учир нөлөөлөөд байна гэж миний зүгээс хардаж байна.

- Таныг эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохироод 4-5 сар эмнэлгийн орон дээр байж байгаад очиход чинь, зөрчлийн хуулиар өөрийг чинь торгосон гэж үнэн үү?

- Үнэн. Би Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад  нутагтаа очиход  миний гомдол хаагдчихсан, харин над дээр хариуцлага тооцуулсан байсан. Тодруулбал олон нийтийн газарт биеэ зөв авч яваагүй, цагдаагийн биед халдсан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгосон.

- Та гомдолтой байна уу?

- Эхэндээ ч яахав, маргаан байсан. Залуу хүнд алдаа оноо байсан байх гэж бодоод ойлгохыг боддог байсан, сүүлдээ утсаа ч авахгүй алга болоод буцаад миний буруу болоод байгаад гомдолтой байгаа. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2 цагийн өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2 цагийн өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 21 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 22 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? Өчигдөр
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 2026/07/17
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16