МАНХ-ны даргад дэглэм үйлчилдэггүй, ковид халдварладаггүй юм уу

Өнөрцэцэг
2020/11/26

Монгол улс даяар “Бүх нийтийн бэлэн байдал” зарлаж хөл хорионы хатуу дэглэм үйлчилж байна. Гэтэл энэхүү дэглэм нь эрх баригч нарт үйлчилдэггүй болохыг бид баримтаар дэлгэж байна. 

Тодруулбал Завхан аймгийн Баятэс сумын МАН-ын хорооны дарга Х.Алтанхуяг нь Улаанбаатар хотоос 2020 оны арваннэгдүгээр сарын 21 –ний өдөр гарч хоёр хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр сумандаа очжээ.
Тус сумын иргэд нь цагдаагийнхаа байгууллагад энэ тухай мэдээлснээр Х.Алтанхуягийг гэрт нь яаралтай тусгаарлаад байгаа аж. Тэрбээр энэ тайлбарлахдаа “Чингэлтэй дүүргийн эмнэлгээр үзүүлсэн, түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр намайг сөрөг гэсэн, тиймээс би ирсэн” гэжээ.
УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэхдээ ар гэрт нь гачигдал гарсан, оршуулганд оролцож буй иргэдийг зайлшгүй гэдгээр Улаанбаатар хотоос гаргасан гэж тайлбарласан юм. Гэтэл Х.Алтанхуягийн ар гэрт гачигдал гараагүй байхад яаж яваад ирснийг нутгийнхан нь гайхаж, бас түүнээс жийрхэж байна. Саяхан Эрүүгийн цагдаагийн газраас нас барагсдын гэрчилгээг хуурамчаар үйлдэж, түүнийгээ орон нутгийн иргэдэд 100-250 000 төгрөгөөр зарсныг илрүүлсэн гэж мэдээлэв. Эрх баригч намын хорооны дарга нь арай тэрхүү хуурамч бичгээр орон нутагт зорчоогүй биз гэдэг асуулт гарч ирж байна. МАН-ын хорооны даргад ковид тусахгүй, иргэн Дорж, Дулмаад ковид тусна гэдэг дүрэм хаана ч байхгүй, тиймээс тухайн асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авахыг уламжлая.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2 цагийн өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2 цагийн өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 21 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 22 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? Өчигдөр
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 2026/07/17
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16