Тойргийн бус сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн тулд хуурамчаар гэрлэх тохиолдол нэмэгджээ

Л.Бямбажав
2022/08/18

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ. 2022-2023 оны хичээлийн жилд 78 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх бөгөөд өнөөдрийн байдлаар 45.037 хүүхэд хаягийн зөрчилгүй учраас хамран сургах тойргийн дагуу тухайн сургуульд бүртгэл нь үүсчээ. 

Нийслэлийн 15 сургууль зөвхөн хамран сургах тойргийн дагуу суралцагчдыг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл бүх сургуулийг хамран сургах тойрог гэж зарлахгүй бөгөөд тойргийн бус хүүхдүүдийг авлигаар авдаг 1, 23,11 дүгээр сургууль зэрэг нэр бүхий 15 сургуулийн  бүртгэлийг ил тод явуулна гэдгийг БШУ-ны сайд тодотгосон. Ингэснээр хэний хүүхэд тойргийн дагуу бүртгүүлэв гэдэгт эцэг эхчүүд хяналт тавих боломж бүрдэж буй. 

Эцэг эхчүүдийн хувьд хотын төвд болон тойргийн бус сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн тулд янз бүрийн арга сэддэг гэдгийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тодотголоо.


Өөрөөр хэлбэл, аль нэг гэр бүлийн гишүүнийнхээ байрны ордер дээр нь хамт нэрээ бүртгүүлээд дараа нь хасуулдаг, эсвэл бусдад шан харамж өгөх, мөн хуурамчаар гэрлэлтээ бүртгүүлдэг тохиолдолууд ч гардаг байна. 

Мөн хотын А цэгт буюу Их тойруу, Бага тойрууд үйлчилгээний байгууллага, түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг компаниуд тэнд хүүхэд амьдардаг мэтээр бүртгүүлдэг. Супер маркетын үйл ажиллагаа явуулдаг  атлаа тэр хаягт хүүхэд нь амьдардаг гэж худал бүртгүүлэх тохиолдолд гардаг" гэлээ. 




1
angry
2
care
4
haha
1
liked
0
love
5
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 7 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 7 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 8 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 10 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 23 цагийн өмнө
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18