“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийг байгууллаа

Б.Хонгорзул
Өчигдөр

“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын дүрмийг шинэчлэн батлах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тогтоолын дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилжээ.

 Тогтоолд, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын удирдах зөвлөл нь 7 гишүүнтэй байх бөгөөд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гурав, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл хоёр, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл хоёр гишүүн байна гэж заажээ.

 Энэ дагуу “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхбат, Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Ундрал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдаваа, “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар, найруулагч, продюсер Б.Ням-Очир нар ажиллахаар болов.

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 84 дүгээр тогтоолоор баталсан “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм”-д зааснаар удирдах зөвлөл нь “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын жилийн болон хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөг батлах, үйл ажиллагааны чиглэл, бодлогыг тодорхойлох, төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх чиг үүрэгтэй ажиллах юм.

Эх сурвалж: “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 1 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 6 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 7 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 8 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 10 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 22 цагийн өмнө
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 23 цагийн өмнө
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18