"Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" сэдэвт нийтлэлийн уралдаан зарлалаа

Admin
Өчигдөр

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс "Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаан зарлажээ. Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Нийтлэлийн уралдааны зорилго: Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 9 дүгээр сарын 26-30-нд хамтран зохион байгуулах "Монгол, Хятадын найрамдлын өдрүүд" сэдэвт арга хэмжээний хүрээнд зарлаж буй нийтлэлийн уралдааны зорилго нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн хийгээд одоо, ирээдүй болон өнөө цагийн Хятад орны нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилт болоод хоёр орны ард түмний найрамдлыг Монголынхоо олон нийтэд таниулахад чиглэсэн шилдэг нийтлэл шалгаруулахад оршино.

Уралдааны хамрах хүрээ: Монголын нийт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, сонирхогч

Уралдааны хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр

Нийтлэлд тавигдах шаардлага:

Сэдэв болон агуулга нь уралдааны зорилгод нийцсэн байх

Хэл найруулгын ур чадвар сайн байх

Бүтээлч хандлагатай, өөрийн байр суурийг илэрхийлсэн байх

Сонирхолтой, шинэлэг байх

Тодорхой баримт, жишээ дурдсан байх

Ашигласан материал, дурдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх

Тогтоосон хугацаанд ирүүлэх

Үсгийн фонт arial 12, мөр хоорондын зай 1.5, A4 цаасны хэмжээтэй байх

Нийт хэмжээ нь 3.5 талаас хэтрэхгүй байх

Сэтгүүлчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, хавсаргасан байх

Шалгаруулах журам: Нийтлэлийг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/ Үүнд:

Сэдэв, агуулга уралдааны зорилгод нийцсэн байдал: (20 оноо)

Хэл найруулгын ур чадвар: (20 оноо)

Бүтээлч хандлага, өөрийн байр суурь: (20 оноо)

Сонирхолтой, шинэлэг санаа: (20 оноо)

Баримт жишээ дурдсан байдал: (20 оноо)

Нийтлэлийг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй нийтлэлийг шалгаруулалтанд оруулахгүй болно.

Материалыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн хаягаар /+976-76767663, [email protected]/ хүлээн авна.

Шагналын сан:

- Тэргүүн байр – 1 (Өргөмжлөл, 3 сая төгрөг)

- Дэд байр - 2 (Өргөмжлөл, 2 сая төгрөг)

- Гутгаар байр - 2 (Өргөмжлөл, 1 сая төгрөг)

- Тусгай байр - 3 (Өргөмжлөл, мөнгөн шагнал)


2
angry
1
care
0
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 1 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 6 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 7 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 8 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 10 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 22 цагийн өмнө
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 23 цагийн өмнө
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18