Зам тээврийн ослын улмаас хоногт 11 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

O.Аззаяа
2022/08/22

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд хоногт нийт 674 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд долоо, орон нутагт дөрөв нийт 11 хүн гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас нийслэлд хүний амь хохирсон осол хэрэг гараагүй бөгөөд орон нутагт нэг хүний амь хохирчээ. 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 200 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан. 

Энэ оны эхний долоон сарын байдлаар 309 хүний амь хохирч 1,603 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоон мэдээ байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийг амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байгаа аж.  Эхний хагас жилийн байдлаар гудамж замын хяналт шалгалтаар цагдаагийн байгууллагын алба хаагчид 33,398 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоож учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь нас хохирчээ. 

Зам тээврийн ослын шалтгаан нь үүрээр өглөө 05:00-08:00 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаагаас үүдэлтэй байгаа юм. 

Өнгөрсөн ажлын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан таван тохиолдол бүртгэгдсэнээс тавуулаа тээврийн хэрэгслийн жолооч байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран таслан сэргийлэх арга хэмжээг авч 102 дугаарын утсанд энэ төрлийн зөрчлийн мэдээллийг мэдэгдэж хамтран ажиллана уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 8 цагийн өмнө
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 12 цагийн өмнө
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 15 цагийн өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 15 цагийн өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 16 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 16 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана Өчигдөр
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. Өчигдөр
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? Өчигдөр
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2026/07/17
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 2026/07/17
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 2026/07/17
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 2026/07/17
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17