МУГЖ, Поп дива, дуучин С.Наран, СТА, дуучин Б.Баярцэцэг нарын уламжлалт, амьд хөгжмийн “Together” нэртэй хамтарсан тоглолтынх нь энэ сарын 25-ны өдрийн бүх тасалбарыг хоёр компани худалдан авчээ. Тус хоёр компани нь OOGII брэнд болон Lite City Multi-Family House төслийн хамт олон бөгөөд өөрийн эрхэм харилцагч нартаа энэхүү тоглолтын тасалбарыг бэлэг болгон өргөн барьжээ.
Эрхэм дуучдын тоглолт энэ сарын 25-26-ны өдөр "White Rock centre"-т болох бөгөөд үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа сурагтай.
OOGII брэндийн хувьд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж, Монголынхоо нэрийг гадаадад сурталчилж яваа нэгэн төлөөлөл билээ. Дашрамд дурдахад, тус брэндээс мөн Австрали Монголын хамтарсан сургуулийг /Knight's Australian-Mongolian School/ байгуулж байгаа тухай мэдээллийг хуваалцахад таатай байна. Энэхүү сургууль нь боловсролын салбарт бас нэгэн шинэ өнгө төрх болох биз ээ.
Харин Lite City Multi-Family House төсөл нь хотхоны бүх захиалагч нартаа “SURPRISE” барьж, “Together” тоглолтын тасалбарыг бэлэглэж байгаа аж. Энэхүү төслөөс байгуулж байгаа орон сууц, хаус нь тав тухтай орон зай, ногоон байгууламж, найрсаг хөрш, эрүүл агаарыг цогцлоосноороо онцлог. Түүнчлэн таны тав тухтай, аюулгүй амьдрах боломжтой автомашингүй тоглоомын талбайг шийдэж, хотхондоо бяцхан оршин суугчдадаа зориулсан дээр дурдсан ООGII брэндийн Knight's Australian-Mongolian School-тэй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна