Петровис групп тав дахь жилдээ байгаль хамгаалагчдыг дэмжин ажиллаж байна

Б.Хонгорзул
2022/08/24

Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Rally for Rangers аянтай 2018 оноос хойш хамтран ажиллаж байна. Хүний хөл үл хүрэм алс хязгаарт хүй олноос шигшигдэн үлдэж албан үүргээ гүйцэтгэдэг хүмүүс бол байгаль хамгаалагчид юм. Монгол Улсад 121 тусгай хамгаалалттай газар нутаг бий. Эдгээр тусгай хамгаалалттай газар оршин сууж, нутаг орноо хайрлан хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй байгаль хамгаалчдад ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай унаагаар хангах зорилготой Rally for Rangers аянтай Петровис Групп 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Монгол Экологи төв ТББ болон Петровис Групп хамтран хэрэгжүүлж буй Rally for Rangers аяны хүрээнд одоогийн байдлаар 100 гаруй байгаль хамгаалагчид бартаат замын мотоциклийг хүлээлгэн өгөөд байсан.

 Энэ удаад Rally for Rangers олон улсын аян 8-р сарын 15-наас 28-ны хооронд үргэлжилж, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй 15 байгаль хамгаалагчдад Yamaha маркийн мотоцикл хүлээлгэн өгөхөөр аян замдаа гарлаа. Петровис Групп байгаль хамгаалагчид Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэхээр зорих Rally for Rangers аяны бүхий л авто тээврийг шатахуунаар хангах юм.


Ташрамд Хөвсгөл аймгийн Улаан тайга гэх энэхүү газар нь цэвэр усны арвин нөөц бүхий өндөр уулс бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ховор, ховордсон ан амьтан, ургамал оршин байдаг. Тиймээс тус бүс нутгийг цогц байдлаар нь судлах, хамгаалах, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг судлах,  ан амьтан ургамлын ховордож буй шалтгааныг тогтоож, тэдгээрийн өсөлт, үржлийн орчин, нөхцлийг хангах зорилгоор 2011 онд дархан цаазат газар болгосон. Энэ жил тус газар нутгийг дархан цаазат газар болгосны 10 жилийн ой тэмдэглэн буйтай Rally for Rangers аян таарч буйгаар онцлогтой болж байна.

 Тусгай хамгаалалттай газар нутаг, цэнгэг усны эх үүсвэр, экологийн эмзэг тогтоцтой газар нутгаа өргөжүүлэн хамгаалж, хойч үедээ энэ чигээр нь өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой байгаль хамгаалагчдын ажил үүрэг саадгүй байх болтугай.


0
angry
5
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 1 цагийн өмнө
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 4 цагийн өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 4 цагийн өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 5 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 5 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 23 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. Өчигдөр
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? Өчигдөр
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 2026/07/17
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 2026/07/17
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 2026/07/17
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16