ХХААХҮ-ийн яам тусгай зөвшөөрлийн материалыг 100 хувь цахимжуулж, 14 хоногт олголт хийж байна

Ц.Цэрэнбадам
2022/10/21

Зөвшөөрлийн тухай хуульд салбарын хуулиудыг нийцүүлэх ажлын хүрээнд 5 хуулийн төсөл боловсруулж ЗГХЭГ-т хүргүүлжээ.

 Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам тусгай зөвшөөрлийн бүрдүүлбэрийг 100 хувь цахимаар авч байна.  Шийдвэрлэлтийн явцын мэдээллийг тухайн хүсэлт гаргагч өөрийн эрхээр орж харах, хянах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэн өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан хуулийн дагуу ажиллаж байна. Зарим тусгай зөвшөөрлийг 14 хоногт шийдвэрлэхээр системд оруулж өгжээ.

 Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад /2022-06-17/ тус салбарын чиглэлээр Засгийн газар, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны төв байгууллага, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Мал эмнэлгийн ерөнхий газар нийт 12 төрлийн тусгай зөвшөөрөл, 5 төрлийн энгийн зөвшөөрлийг олгохоор тусгагдсан. Эдгээр нь өмнө нь олгодог байсан зөвшөөрлүүд ба шинээр зөвшөөрөл нэмэгдээгүй болно.

"Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 35 дугаар тогтоолын дагуу Зөвшөөрлийн тухай хуульд салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг гүйцэтгэж хуулийн төслүүдийг боловсруулаад байна. Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой захиргааны хэм хэмжээний актуудыг шинэчлэх ажлын хэсэг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуульд салбарын хуулиудыг нийцүүлэх ажлын хүрээнд 5 хуулийн төсөл боловсруулж ЗГХЭГ-т хүргүүлжээ.

 ХХААХҮ-ийн яамнаас олголт хийж буй тусгай зөвшөөрлийн жагсаалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

12.1.сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх

Засгийн газар

12.2.тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих

Засгийн газар

12.3.тамхи импортлох

Засгийн газар

12.4.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх

Засгийн газар

12.5.согтууруулах ундаа импортлох

Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.6.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.7.шинжлэх ухааны дэвшилтэт аргаар малын үүлдэр, омог шинээр бий болгох

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

12.8.бичил биетнийг өсгөвөрлөх, өндгөн эс, хөврөл, үрийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

12.9.гадаадаас сайжруулагч мал, малын  үржүүлгийн бүтээгдэхүүн авах

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

12.10.мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

12.11.таримал ургамлын үр үйлдвэрлэх

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

12.12.мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох

Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

 

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

11.1.стратегийн хүнсийг экспортлох, импортлох

Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

11.2.малыг гадаадад гаргахад төрөл, зүйл тус бүрд нэг удаагийн зөвшөөрөл олгох

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

11.3.судалгаа, шинжилгээний зорилгоор мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад ижил зүйлийн тав хүртэл сорьцод нэг удаагийн зөвшөөрөл олгох

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

11.4.мал, амьтны тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох

Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

11.5.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох

Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

 


7
angry
1
care
3
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
105.116.4.101
2024/05/03
0
0
МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gm ail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gm ail.com).
Хариулах
Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 4 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 9 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 10 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 10 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 13 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18