НДС: Чингис хаан 85.0 тэрбум, Капитал банкны 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна

O.Аззаяа
2025/11/03

Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 101.7 тэрбум төгрөгийг 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлогын хамт нийт 103.57 тэрбум төгрөгийг барагдуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 18.6 тэрбум төгрөгийг төлүүлэх арга хэмжээ аваад байна. Үүнээс 11.1 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийн 11 ширхэг үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан бөгөөд хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдаа зохион байгуулах ажлыг хийж байна.

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрүүдийн дагуу 7.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон, мөнгөн хөрөнгөөр 2.7 тэрбум төгрөг шилжүүлснээр нийт 10.2 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдаж Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр 85.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Харин Капитал банкны эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 104.2 тэрбум төгрөг барагдуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 40.0 тэрбум төгрөгийг төлүүлэх арга хэмжээ аваад байна. Үүнээс 13.8 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 26.2 тэрбум төгрөгийн 87 ширхэг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулж, 12.0 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, санд хөрөнгийг төвлөрүүлээд байна

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон, мөнгөн хөрөнгөөр 0.3 тэрбум төгрөг шилжүүлснээр нийт 1.5 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдаж Капитал банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулахаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Капитал банкны нуугдмал хөрөнгийг илрүүлэхээр Улсын ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мэргэжлийн хууль эрх зүй, өмгөөллийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Капитал банкны өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна



1
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 4 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 9 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 10 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 10 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 13 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18