Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ

О.Шүрэнцэцэг
2026/01/10

”Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-т зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн эхэллээ.

14 дэх удаагаа болж буй тус тэмцээнд энэ жил 5800 шатарчин оролцсоноос, шигшээ тэмцээнд эрэгтэй 108, эмэгтэй 40, нийт 148 шатарчин шалгарчээ. Анхан шатны сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12-р сарын 06-07-ны өдрүүдэд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 20-21-ний өдрүүдэд болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ тэмцээний нээлтэд оролцож, үг хэллээ. "Монгол Улсын Засгийн газар, Монголын шатрын холбооноос оюуны энэ спортыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд жил ирэх тусам шатар сонирхогч хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна. Цаашид шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт багтааж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна" гэв.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээнд 50 орчим шатарчин оролцож байсан бол өдгөө цар хүрээ нь өргөжиж, оролцогчдын тоо 100 дахин нэмэгджээ. Энэ тэмцээнд 1800-2000 хүртэлх чансаатай, цол аваагүй 25-аас дээш насны шатарчид оролцох дүрэмтэй. Амжилт гаргаж, эхний гурван байрт шалгарсан шатарчдад Спортын дэд мастер цол олгодог юм. 14 жилийн хугацаанд 26 шатарчин улсын цолтой болжээ. Тэмцээний аваргууд ням гарагт тодорно.


1
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 7 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 8 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 8 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 11 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 23 цагийн өмнө
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18