Танилц: Гадаад харилцааны яамны Консулын газрын ажиллах цагийн хуваарь

Н.Мижидмаа
2020/11/30

Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд:

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох 

- Банк, санхүү, шүүхийн байгууллагад хандахтай холбоотой эрх олгосон итгэмжлэлийг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ.

Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгах боломжтой.

2. Апостиль гэрчилгээ олгох

- Гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ.

Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын [email protected] цахим шуудангаар хандах боломжтой. 

                           ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
                           КОНСУЛЫН ГАЗАР
                                 2020.11.30


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 4 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 9 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 9 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 10 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 12 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18