МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

O.Аззаяа
22 цагийн өмнө

МҮОХ-ноос олимп, дэлхийн аварга, Азийн наадмуудад оролцох Монгол баг тамирчид тогтмол бэлтгэл хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах олон улсын стандарт хангасан спортын танхим дутмаг байгааг харгалзан үзэж, спортын холбоодтой хамтран МҮОХ-ны дэргэдэх талбайд "Олимпик Арена" спортын цогцолборыг барих төслийн санаачилга гаргасан.

МҮОХ-ны дэргэдэх газрыг тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр 2012 онд Монголын Бейсболын үндэсний холбоонд 11678м2, Монголын Рагбийн холбоонд 9467м2, Олимп сургалтын төвд 4195м2 спортын танхим, талбай барих зориулалтаар олгосон байдаг. Гэвч өнгөрсөн 10 жилийн хугацаанд тухайн талбай дээр спортын талбай, барилга байгууламж баригдаагүй байна.

Иймд МҮОХ-ноос санаачилга гарган дээрх холбоод ТББ-тай хамтран хөрөнгө оруулж, "Олимпик Арена" спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэх, Спорт-Олимпизмын төлөө хамтран ажиллах саналаа 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн. Өнөөдөр буюу 8 дугаар сарын 19-ний байдлаар Монголын Бейсболын үндэсний холбоо, Монголын Рагбийн холбоо, Олимп сургалтын төвөөс ямар нэгэн хариу, мэдээлэл ирүүлээгүй байна.

Энэ хугацаанд МҮОХ-ноос Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт хандан тодруулга мэдээлэл авахад дээрх 3 байгууллагад олгогдон спортын цогцолбор барилга зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байсан газар "Олимп сургалтын төв" ТББ-д шилжин Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалттай болсон байна.

МҮОХ-ноос спортын холбоодод спортын зориулалтаар олгосон газрууд ийнхүү нэг байгууллагын нэр дээр худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай болсон, газар шилжүүлэн авсан спорт холбоод, ТББ-уудаас МҮОХ-той хамтран ажиллах эсэх талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй тул ирэх долоо хоногт энэ асуудлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахаар боллоо.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 23 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 3 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 6 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 19 цагийн өмнө
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 23 цагийн өмнө
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана Өчигдөр
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. Өчигдөр
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/18