Зариг.мн сайтын 2020 оны онцлох 15 контент

Н.Мижидмаа
2020/12/31

Зариг.мн сайт 2020 онд хийгдсэн онцлох мэдээлэл, сурвалжилга, нэвтрүүлгүүдийг ОНЦЛОН хүргэж байна.

ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ АВСАН ОНЦЛОХ ЭЕРЭГ КОНТЕНТУУД

МОНГОЛ МАУГЛИ ХҮҮ ЦЭРГИЙН АЛБА ХААГААД ИРЖЭЭ

2010 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд зусч байсан Алтангэрэлийн бага хүү 10 настай Уранбаяр сураггүй алга болж, олон хоног ойн модонд төөрөн олон бэрхшээлийг туулж сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар аврагдсан талаар бэлтгэн хүргэсэн сурвалжилгыг зариг.мн сайтаар дамжуулан нийт  нэг сая  хүн үзжээ.


EGGA: "ТУЙЛЫН ТУЯА" БИДНИЙ ХАМГИЙН АНХНЫ УРАН БҮТЭЭЛ

Өнгөрсөн намар "Туйлын туяа" гэдэг дугаар "Open Mic "наадамд оролцож, цахим орчинд шуугиан тарьсан  охидын  Egga хамтлагийг онцлон сурвалжилсан. Энэхүү контент нь цахим орчинд зариг.мн сайтын хуудсаар 600 мянган хүнд хүрчээ.


П.МӨНХБОЛД: ГУДАМЖААР АЛХАЖ БАЙХАД ХҮМҮҮС МУУХАЙ ХАРАХААР САНДАРСАНДАА "ГАРАА АРДАА АВЧИХДАГ"

Зариг.мн сайтын гэрээт ажилтан, компьютер засварчин П.Мөнхболд нь бусдаас бага зэрэг өөр.Гэхдээ тэрбээр ухаалаг, хөдөлмөрч, зөв нэгэн. П.Мөнхболд  "Ажлаа хийж байхдаа би хамгийн аз жаргалтай байдаг, ажил намайг зорилготой болоход тусалдаг"  гэж ярих дуртай. Түүний ажил амьдралыг харуулсан контентыг зариг.мн сайтын цахим хуудсаар дамжуулан 417 мянган хүн үзжээ.Түүний танилцуулга видеог хүлээн авч үзнэ үү.


Ц.ОТГОНБАЯР: МИНИЙ ЗОРИЛГО ИМПОРТЫН ХҮНСНИЙ НОГООГ ОРЖ ИРЭХГҮЙ БОЛТОЛ ХӨДӨЛМӨРЛӨХ

2020 онд Улаанбаатар хотоос анх удаа Улсын аварга тариаланч болсон Отгонбаяр нь өөрийн эзэмшлийн талбайгаа зөв ашиглаж, олон төрлийн нарийн ногоо тарьдаг. 1997 оноос хойш тасралтгүй 23 жил хүнсний ногооны салбарт хүчин зүтгэж 34 төрлийн хүнсний ногоог зах зээлд нийлүүлж байна.


ЗАРИГ.МН САЙТЫН ҮР ДҮНД ХҮРСЭН МЭДЭЭЛЭЛ, НЭВТРҮҮЛГҮҮД

ХУРАНДААГИЙН ХҮҮ БАЯЖИЖ БАЙВАЛ ХҮН МАЛ ХАРАНГАДАХ НЬ ЯАМАЙ

Манай сайтын зүгээс энэхүү нэвтрүүлгийг өнгөрсөн онд цацаж олон нийтэд хүргэсэн. Тагнуулын дарга Д.Гэрэл нь төрсөн хүү Г.Аранзалын нэр дээр байдаг "Пенттерра" ХХК-ийг хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт дурдаагүй байдаг.

 

Манай мэдээллийн мөрөөр 2020 оны зургаадугаар сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын уурхайд үзлэг хийгээд "Нарангийн голын эргээс 14 алхам орчмын" зайд байгааг үзлэгээрээ тогтоосон юм.

энд дарж уншина уу.

БАРИМТ: Д.ТОГТОХСҮРЭНТЭЙ ХАМТ Д.ЭРДЭНЭБАТ, АВСТРАЛИ ДАХЬ ЭЛЧИН САЙД Б.ЧУЛУУНХҮҮ НАР КАЗИНОДЖЭЭ

Энэ оны нэгдүгээр сард Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцжээ.Харин айлчлалын багийн гишүүд казино тоглож байгаа нь гэрэл зургаар баталгаажин манай редакцид ирснийг бид мэдээлсэн. Казино тоглож байгааг баталгаажуулсан  тус гэрэл зурагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улс дахь элчин сайд Б.Чулуунхүү нар байсан.

Энэхүү мэдээллийн мөрөөр тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд казинодсон улс төрчид хариуцлага хүлээх хэрэгтэйг анхааруулж мэдээлэл хийж байв.


Харин Д.Тогтохсүрэн тухайн үед дараах тайлбарыг хэлж байв.


Д.Эрдэнэбатын тухайд  казинод ороод гарсан нь үнэн, шалтгаанаа зөвтгөхгүй гэх мэдээллийг хийж байв.

.

энд дарж уншина уу.

БАРИМТ: КОВИДЫН ХАНДИВЫН МӨНГӨӨР ДАРГА НАР ӨӨРСДИЙГӨӨ ШАГНАЖЭЭ


Цар тахалын үед иргэдийн өгсөн хандивын мөнгөнөөс Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан 21 даргад тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгосон асуудлыг анх манай сайт баримттай мэдээлсэн. Сая төгрөгийн урамшуулал авсан дарга нараас манай сэтгүүлч тодруулахад зарим нь дансандаа сая төгрөг орсныг ч мэдэхгүй байв. Тухайн үед хандивын мөнгөнөөс авсан дарга нар доорх тайлбарыг хэлж байжээ.

О.ЧИНЗОРИГ: ХАНДИВЫН МӨНГӨНӨӨС САЯ ТӨГРӨГ ОЛГОСОН НЬ ҮНЭН, БУЦААГААД ТӨЛЧИХ БОЛОМЖТОЙ

 

Т.ГАНТӨМӨР: МИНИЙ ДАНСАНД САЯ ТӨГРӨГ ОРСНЫГ МЭДЭЭГҮЙ, ХЭРВЭЭ ХАНДИВЫН МӨНГӨНӨӨС УРАМШУУЛАЛ ӨГСӨН БОЛ БУЦААГААД ТӨЛНӨ

Ж.ЭНХБАЯРЫН КОМПАНИ 800 ГАРУЙ ХЯТАД ИРГЭНИЙГ ОРУУЛЖ ИРСЭН КОМПАНИУДЫН НЭГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

БНХАУ-ын 800 гаруй  иргэн Монгол улсын томоохон зочид буудлуудад байрлаж хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг  манай сайт анхлан мэдээлж ил болгосон. Энэ хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, албадан гаргасан  юм. Эдгээр иргэдийг  Монгол улсад оруулж ирэх ажилд зуулчилсан 50 компанийн захирлыг Тагнуул болоод Цагдаагийн байгууллагаас шалгасан.Эдгээр компаний дунд   “Ханлиг тайшир” ХХК 2007.10.25 нд байгуулагдсан бөгөөд Ганбаатарын Байгалмаа захирлаар нь ажилладаг юм. Тус компанийн 50 хувийг “Газар” компани эзэмшдэг аж.  "Газар" ХХК нь  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярынх бөгөөд тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг.   Үүнийг мэдээлсэн үеийн дараахан 2020 онд тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зариг.мн сайтыг гүтгэсэн гэж цагдаад гомдол гаргасан. Харин цагдаагийн байгуулагаас шалгаж үзээд Ж.Энхбаярыг зариг.мн сайт гүтгээгүй болох нь тогтоогдсон.

Ц.ГАРАМЖАВЫН ХУВЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИ 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР, АЛДАНГИТАЙ НЬ ТӨЛӨХГҮЙ ТАВАН ЖИЛ БОЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хувь эзэмшдэг “Мон цемент бюлдинг материалс” ХХК-иас 22,9 тэрбум төгрөг төлүүлэх шүүхийн шийдвэр гараад жил гаруй болж байна. Тэр төлөхгүй гүрийсээр хүү, алдангитайгаа нийлээд 33 тэрбум төгрөгт хүрчээ. Албадан төлүүлэх хүсэлтийг Гаалийн ерөнхий газраас гаргахаар болсон билээ. Манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ асуудлаар нэвтрүүлэг бэлтгэн хүргэж, бодит үр дүнд хүртэл баримттай мэдээлсэн. 


ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГБХЗХГ-ЫН ДАРГА С.БОЛОРМААГИЙН АМИА АЛДСАН ХЭРГИЙН МӨРӨӨР

Говь-Алтай аймгийн Гэр, бүл, хүүхэд залуучуудын газрын дарга С.Болормаа нь харамсалтайгаар амиа алдсан. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор аймгийн онцгой комиссоос архи худалдан борлуулахыг хориглосон байхад өрөөндөө хүмүүс цуглуулж архидан согтуурч, талийгаачийг хэрэг гардаг шөнө дуудсан байдаг. Манай сурвалжлах баг талийгаачийн амиа алдсан хэргийн мөрөөр шууд дамжуулалт хийж, сурвалжилсны үр дүнд Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Мэдээллийг энд дарж уншина уу.

ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН УРД ШӨНӨ БУУ АШИГЛАЖ ДЭЭРЭМ ХИЙЖ ЦАГДАА НАРТ БАРИГДЖЭЭ

Тагнуулын байгууллагын тусгай албаны 1984-1992 онд төрсөн дөрвөн залуу ОХУ-ын иргэн болон МУ-ын  иргэнийг дээрэмдсэн хэрэг гарсан талаар манай сайт хамгийн анх мэдээлсэн байдаг.Тухайн иргэд нь 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэж мэдүүлсэн байдаг. Хэрэг үйлдэхдээ дөрвөн этгээд нь галт зэвсэгтэй, албаныхаа хувцас хэрэглэлтэй байсан гэх мэдээлэл гарсан ч тухайн үед албаныхан няцаасан байдаг.

Д.АМАРБАЯСГАЛАН Ц.БАТ-ЭНХИЙГ ХАМГААЛАХ УУ ЭСВЭЛ НАМЫН ДАРГЫНХАА ӨГСӨН ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ?


МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх БНСУ-аас ирэх замдаа цар тахалыг үл тоож томорсон нь олны эгдүүцэл хүргэсэн. Улсын онцгой комисоос “Сөүл-Улаанбаатар” чиглэлийн нислэгийг хязгаарласантай холбоотойгоор тэрбээр японоор дамжиж сүүлийн нислэгээр Чингис хаан ОУНБ-д буужээ. Буунгуут Ц.Бат-Энхийг эрсдэлтэй гэж үзэн тусгаарлах гэтэл албаныханы шаардлага хүлээж авалгүй эсэргүүцсэн байдаг. Манай сайтын сэтгүүлчид тухайн үед Ц.Бат-Энхийн талаарх баримтуудг гаргаж хүчтэй шүүмжилж байв. Үүний үр дүнд тусгаарлагдахдаа эсэргүүцэл үзүүлж томорсон Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Мэдээллийг энд дарж уншина уу.

М.ЭНХБААТАР: УУРХАЙД ДАРАГДСАН ХҮҮГИЙНХЭЭ БИЕИЙГ ГАРГАН АВЧ, ХҮН ЁСООР НУТАГЛУУЛМААР БАЙНА

 2017 оны тавдугаар  сарын дөрвөнөөс  хойш өмссөн хувцастайгаа алга болсон С-ийг ээж,  аав нь хүлээсээр цагдаад сарын дараа хандаж, улс даяар эрэн сурвалжилсан юм.  Цагдаагийн байгууллагаас иргэн С-ийг хайж, ээж аав хоёр нь инээгээд ороод ирнэ дээ гэж хүлээсээр гурван жил өнгөрчээ. Сэжигтнээр шалгагдаж буй хоёр иргэн талийгаачийг хөнөөгөөд, хэргээ нуухын тулд уурхайн нүхэнд булсан гэж мэдүүлснээр гурван жилийн турш  эрэн сурвалжлагдаж байгаа С нь амьд биш гэдгийг гэрийнхэн нь мэджээ.  Хүүгээ амьд биш гэдгийг тэр бүү хэл гэрээсээ гурван  км хүрэхгүй газарт гурван жил хөрсөнд байсныг мэдсэн ээж аав нь хүүгийнхээ цогцсыг гаргаж авч хүн ёсоор оршуулахаар төрийн байгууллагуудын хаалгыг татсан ч  Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх ажиллагаа явуулахад өндөр эсрдэлтэй аврагчдыг ажиллуулах боломжгүй гэсэн хариулт өгч арга мухардсан ар гэрийнхэн нь манай редакцид хандаж байв.


Энэхүү мэдээлэл цацагдсан өдрөөс хойш Налайхын уурхайчид 13 хоногийн турш ухаж байгаад хүүгийнх нь цогцсыг гаргасан. Цагдаагийн албан хаагчид бидэнд хүсэлт тавьснаар ээж,  аавыг нь өрөвдөөд өөрсдөө үхэж мэдэх ангалруу орсон тухай уурхайчид ярьж байсан юм. 

ҮХЛИЙН АРХИВ БОЛСОН НАЛАЙХЫН УУРХАЙН АСУУДАЛД АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ


Бичлэг: ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН

Цэргийн баярын өдөр ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа н.Давааням, хурандаа н.Төгс-Очир нар архидаж байгаад нэгнийхээ толгойг архины шилээр цохиж гэмтээсэн баримтыг “Зариг” мэдээлсэн.

Мэдээллийн мөрөөр Хурандаа н.Даваанямыг ажлаас нь чөлөөлж, хурандаа Ж.Төгс-Очир сануулах арга хэмжээ авсан юм. 

ЗАРИГ.МН САЙТЫН ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ҮЙЛ ЯВДАЛ

Д.НЯМХҮҮ: 54 ХОНОГИЙН ДАРАА КОРОНАВИРУСААР ХАЛДВАРЛАСНЫГ МЭДЛЭЭ, ХААНААС ХАЛДВАР АВЧ, ХЭЗЭЭ ЭДГЭСНИЙГ МЭДЭХГҮЙ

Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад ирсэн иргэн Д-д хийсэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн. Тухайн үед энэ талаар Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас мэдээлснээр тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж эхэлсэн талаар Зариг мэдээллэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг тодруулахад тухайн иргэнийг 54 хоногийн дараа халдвар аваад эдгэж, эсрэг биет үүссэн гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Энэхүү үйл явдал тухайн үед цахим орчинд багагүй шуугиан тарьсан билээ. 

Энд дарж уншина уу.

Зариг.мн сайтын 2020 онд хийж бүтээж, үр дүнд хүрсэн 15 үйл явдлыг та бүхэндээ ОНЦЛОН хүргэлээ. Та бүхэн шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 3 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 3 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 3 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 4 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 4 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 5 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 6 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 6 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 6 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 7 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 7 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 8 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 9 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 10 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 10 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 10 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 11 цагийн өмнө